“БААВГАЙ БОЛОХСОН”
Алдарт Канны кино наадамд орсон анхны Монгол кино Лос Анжелес хотод 3.23 – 6PM

When: 3.23 – 6:00 PM

BARNSDALL GALLERY
Where: 4800 Hollywood Blvd, Los Angeles, CA 90027. USA

“Баавгай болохсон”. Алдарт Канны кино наадамд шалгарч орсон анхны Монгол кино 👏👏👏. Яг л одоогийн, хотын захын байдаг амьдралыг үнэнээр нь, нэмэлт хачиргүй гаргаж дөнгөж 9-р ангийн хүү хахир өвлийг давах гэж бүх хүчээрээ л зүтгэж байна.
Ядуурлаас гарах ганцхан түлхүүр нь боловсрол гэдгийг ойлгуулж, хүүхдүүдэд одоо хэцүүхэн байгаа ч ирээдүй нь гэрэлтэй байна гэдэг итгэлийг асааж өгчээ. Энэ сайхан киног 03.23-ны НЯМ гарагийн орой кино театрын дэлгэцнээ таалан сонирхоорой! Найз нөхдөө уриарай! Монгол кино дэлхийд гарч байна шүү, та минь ээ 💪🙏❤️