JCI-ийн «Дэлхийн шилдэг 10 залуу» (TOYP) шагналыг жил бүр дэлхийд эерэг өөрчлөлт авчирч буй арван залууд олгодог. Нэр дэвшигчдийг эхлээд эх орондоо, дараа нь 100 гаруй орны дундаас шалгаруулдаг.
2018 онд JCI Монгол нэр дэвшүүлж, үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан маань энэ шагналыг хүртсэн анхны монгол хүн боллоо. Шагнал нь хүн, түүний баг, байгууллага, улс орны ажлыг үнэлдэг. Энэ удаа хүүхдийг хүчирхийллээс хамгаалж буй Лантуун дохио, Ид шидийн орон төвүүдийн ажил үнэлэгдлээ.
Энэтхэгт болсон ёслол дээр хэлсэн үгнээс нь: «Энэ шагнал бидний замд дэмжсэн бүх хүнийх. Бид хамтдаа ид шид бүтээж болдгийг харууллаа.»
Таны хандив 100% Монгол дахь хүүхдийн хөтөлбөрүүдэд шууд зарцуулагдана.
Хандив өгөх