2020 оны 7-р сарын 1-нд АНУ-ын Лантуун дохио Виржиниа мужийн Арлингтон каунтитай хамтран монгол хэлтэй иргэдэд зориулсан анхны нээлттэй шууд дамжуулалтыг зохион байгууллаа. Хэд хэдэн газрын төлөөлөл COVID-19-өөс үүдсэн бэрхшээл, иргэдэд үзүүлж буй тусламжийн талаар ярьсан.
Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, доктор Рубен Варгезе, Эдийн засгийн бие даалтын газрын дарга Брүүк Хаммонд Перез, каунтийн менежерийн туслах Брайна Хелфер, Hunger Free Arlington-ийн Дайан Креш нар мэдээлэл өгсөн. Лантуун дохион гишүүн Б.Гэсэр, М.Номинсүрэн нар монгол хэлнээ орчуулсан.
Каунтиас өгсөн мэдээлэл
- Цар тахлын үеийн яаралтай санхүүгийн тусламж: түрээс, ашиглалтын төлбөр, эмнэлгийн зардал, унаа, интернэт, хүүхэд асаргаа, орон сууцны татаас
- Хүнсний тусламж, хүнс цуглуулах аян
- Medicaid, Medicare-д хамрагдах өргөдөл гаргахад үнэгүй туслалцаа
- SNAP буюу Хүнсний нэмэлт тусламжийн хөтөлбөрт хамрагдахад туслалцаа
- Мэргэжлийн сургалт, ажил хайхад дэмжлэг
- COVID-19-ийн шинжилгээ өгөх цэгүүд, вирус хэрхэн тархдаг, халдвараас хэрхэн сэргийлэх
- Цагаачдын асуулт: зарим яаралтай тусламж (дэмжлэгийн чек, ажилгүйдлийн даатгал, орон нутгийн богино хугацааны тэтгэмж) «public charge»-д тооцогддоггүй ч холбооны зарим тусламж тооцогдож болно. USCIS-ийн вэбсайтаас шалгах эсвэл цагаачлалын өмгөөлөгчөөс асуугаарай.
- 2020 оны хүн амын тооллого
Эдгээр үйлчилгээний талаар дэлгэрэнгүйг даваа–баасан гаригт 8:00–17:00 цагт 703-228-1300 дугаараас лавлаарай.
- USCIS: public charge
- Арлингтон каунтийн COVID-19-ийн мэдээлэл
- Виржиниа мужийн ажилгүйдлийн даатгал
- Хойд Виржиниагийн хуулийн үйлчилгээ (Legal Services of Northern Virginia), (703) 778-6800
Шууд дамжуулалтыг Facebook хуудаснаасаа монголчуудын группүүдэд түгээж, 2021 оны 2-р сарын 7 гэхэд 4,800 удаа үзэгдсэн.
Таны хандив 100% Монгол дахь хүүхдийн хөтөлбөрүүдэд шууд зарцуулагдана.
Хандив өгөх
