Вашингтон орчмын тэргүүлэх үл хөдлөх хөрөнгийн компани The Tower Companies-д чин сэтгэлээсээ талархъя. Тус компани байгальд ээлтэй, LEED гэрчилгээтэй, эрчим хүч хэмнэдэг барилгаараа алдартай бөгөөд буяны үйлсэд ч идэвхтэй.
The Tower Companies хоёр дахь жилдээ ажилтан С.Анхбаярынхаа хандивтай тэнцэх $250 хандивлалаа. С.Анхбаяр тус компанид санхүүгийн шинжээчээр ажилладаг, АНУ-ын Лантуун дохион удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2015 оноос хойш биднийг дэмжиж ирсэн.
Тасралтгүй дэмждэг С.Анхбаяр болон The Tower Companies-д баярлалаа. Таны ажил олгогч ажилтныхаа хандивыг давхарлан нэмдэг үү? Асуугаад үзээрэй, тэгвэл таны хандив хоёр дахин их тус болно.
Таны хандив 100% Монгол дахь хүүхдийн хөтөлбөрүүдэд шууд зарцуулагдана.
Хандив өгөх